Трампын Ираны дайны талаарх зөрчилтэй мэдэгдлүүд: цаг хугацааны дарааллаар

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ болон Израилийн эхлүүлсэн Ираны эсрэг дайн нэг сар хүрэх дөхөж байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн мэдэгдлүүд харилцан зөрчилтэй байдал ажиглагдаж байна. Түүний байр суурийг хугацааны дарааллаар ангилбал дараах байдалтай байна.

Дайны үргэлжлэх хугацааны тухай

  • Гуравдугаар сарын 1: “Бид дөрвөөс таван долоо хоног гэж төлөвлөж байна” (New York Times)
  • Гуравдугаар сарын 9: “Дайн бараг бүрэн дууссан гэж би бодож байна” (CBS)
  • Гуравдугаар сарын 20: “Бид зорилгодоо хүрэхэд маш ойрхон байна” (Truth Social)
  • Гуравдугаар сарын 20: “Бид ялсан гэж бодож байна…Тиймээс гал зогсоохыг хүсэхгүй байна” (Цагаан ордны хэвлэлийн хурал)
  • Гуравдугаар сарын 23: “Хэрвээ хэлэлцээ бүтэлгүйтвэл…бид үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байх болно” (Флоридад болсон хэвлэлийн хурал)

Яриа хэлэлцээний боломжийн талаар

  • Гуравдугаар сарын 1: “Тэд ярилцахыг хүссэн. Бид ч хүсэж байна” (The Atlantic)
  • Гуравдугаар сарын 3: “Тэд ярилцмаар байна гэсэн. Би хэтэрхий оройтсон гэж хэллээ” (Truth Social)
  • Гуравдугаар сарын 21: “Тэдний талаас ярилцах хүн олдохгүй байна. Мэдээж бидэнд энэ нь сайн хэрэг” (Цагаан ордны хэвлэлийн хурал)
  • Гуравдугаар сарын 23: “АНУ, Иран улсууд сүүлийн хоёр өдрийн турш маш сайхан, бүтээлч яриа өрнүүлснийг мэдээлэхэд таатай байна” (Truth Social)

Ормузын хоолойд холбоотнууд хэрэгтэй эсэх тухай

  • Гуравдугаар сарын 14: “Олон улс орон АНУ-тай хамтран хоолойг нээлттэй, аюулгүй байлгахын тулд байлдааны хөлөг онгоцнуудаа илгээх болно” (Truth Social)
  • Гуравдугаар сарын 16: “Бид бусад улс орнуудыг бидэнтэй нэгдэж, хурдтай бөгөөд урам зоригтой ажиллахыг уриалж байна” (Цагаан ордны хэвлэлийн хурал)
  • Гуравдугаар сарын 17: “Бидэнд хэний ч тусламж хэрэггүй!” (Truth Social)

Ялалт хэзээ ирэх талаар

  • Хоёрдугаар сарын 28: “Дайны зорилго бол Ираны баллистик пуужингийн чадавхыг устгаж, тэнгисийн флотын хүчийг сулруулж, хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй байх. Ираны дэмждэг бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг дахин аюул учруулах боломжгүй болгох” (Дайн эхэлснийг зарлах үеэр)
  • Гуравдугаар сарын 9: “Бид аль хэдийнээ олон талын ялалт байгуулсан” (Конгрессын бүгд найрамдахчуудын өмнө хэлсэн үг)
  • Гуравдугаар сарын 13: “Би яс махандаа тултал мэдрэх үед л ялсан гэж үзнэ” (Fox Radio)
  • Гуравдугаар сарын 21: “Хэрвээ Иран энэ цаг үеэс хойш 48 цагийн дотор Ормузын хоолойг бүрэн нээхгүй бол АНУ цахилгаан станцуудыг нь бөмбөгдөж эхэлнэ” (Truth Social)
  • Гуравдугаар сарын 23: “Ираны цахилгаан станцуудыг чиглэсэн бүх цохилтуудыг хойшлуулах тушаалыг би дайны яамандаа өглөө” (Truth Social)
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу