Зэгсний зэрлэг гахай агнавал 3 сая төгрөг хүртэл торгуультай

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Зэгсний зэрлэг гахай (Sus scrofa nigripes) нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор “ховор амьтан”-ы ангилалд багтаж, Улаан номд бүртгэгдсэн нэн ховордсон зүйлд тооцогддог. Энэ амьтан нь 170–180 см урт биетэй, 80–100 см сэрвээний өндөртэй, ойролцоогоор 200 кг жинтэй бөгөөд хоншоор урт, хүзүү богино, чих дэлдгэр, бахим биетэйгээрээ онцлог юм.

Түүний хоол тэжээлд ургамлын үндэс, булцуу, зэгсний шүүслэг хэсгүүдээс гадна шавж, жижиг мэрэгч амьтад ордог. Монголд зэрлэг гахайг ойн бодон болон зэгсний гахай гэж хоёр ангилдаг бөгөөд зэгсний зэрлэг гахай нь ихэвчлэн ус, намаг бүхий бүс нутагт амьдардаг. Тухайлбал Хар нуур, Булган, Ховд голын сав газарт тархсан байдаг.

Хууль эрх зүйн хувьд уг амьтныг агнахыг бүрэн хориглосон бөгөөд хууль бусаар агнасан, эд эрхтнийг хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Экологи-эдийн засгийн үнэлгээгээр зэгсний зэрлэг гахай нь 2.9–3.3 сая төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд энэ хэмжээгээр торгууль ногдуулдаг байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу