AI чатбот бүх хэлээр зөвлөгөө өгөх боломжтой боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан чатботыг мэдээлэл, зөвлөгөөний үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Өмнө нь тус чатбот монгол, англи, хятад хэл дээр зөвлөгөө өгдөг байсан бол 2026 оны гуравдугаар сард хийсэн нэмэлт хөгжүүлэлтийн үр дүнд дэлхийн бүх хэл дээр мэдээлэл өгөх боломжтой болжээ.

Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн орны хэл дээр авах нөхцөл бүрдсэн байна. Мөн уг систем нь 24 цагийн турш тасралтгүй ажиллах бөгөөд хэрэглэгчид хаанаас ч, хэзээ ч шаардлагатай мэдээллээ шуурхай авах боломжтой болжээ.

Шинэчлэлийн үр дүнд төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хэлний саад бэрхшээлийг арилгах чиглэлд томоохон ахиц гарсан гэж үзэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу