Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх даваа гарагт Казахстанд төрийн айлчлал хийнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонссон байна.

Хуралдааны үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх даваа гарагт Казахстан улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж буйг мэдэгджээ.

Тэрээр энэ айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой олон баримт бичигт гарын үсэг зурахаар байгааг онцолсон байна.

Ийнхүү Ерөнхийлөгчийн удахгүй хийх төрийн айлчлал нь Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд шинэ алхмууд хийгдэх хүлээлтийг дагуулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу