Израилийн цэргүүд Есүс Христийн хөшөөг эвдсэн хэрэг дуулиан тарьж, баривчилгаа хүртэл хүргэв

Ливаны өмнөд бүсэд байрлах Дебель тосгонд орсон Израилийн цэргүүд тус газарт байсан Есүс Христийн хөшөөг лантуугаар цохиж эвдэж буй гэрэл зураг цахим орчинд тарсны дараа энэ хэрэг олны анхаарлын төвд орсон юм. Үүний дараа Израилийн эрх баригчид христийн шашинтнуудаас уучлал хүсэж, хэрэгт холбогдсон хүмүүсийг хатуу шийтгэнэ гэдгээ мэдэгдээд байсан билээ.

Израилийн удирдлагууд уучлал хүсэв

Энэ явдлын дараа Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар “Ичгүүртэй явдал. Бид христийн шашинт хүн бүхнээс уучлал гуйж байна” хэмээн мэдэгдсэн бол Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Үнэхээр гунигтай байна. Цочролд орлоо” гэжээ.

Хөшөөг эвдсэн болон зургийг авсан цэргүүдийг саатуулжээ

Өнөөдөр Израилийн арми албан ёсоор мэдээлэл хийж, Есүс Христийн хөшөөг нураасан хоёр цэргийг тогтоон, 30 хоногийн хугацаатай баривчилсан тухай зарлалаа. Тодруулбал, хөшөөг лантуугаар цохиж эвдсэн цэрэг болон уг үйлдлийг гэрэл зурагт буулгасан цэргийг дайны цагийн хуулийн дагуу 30 хоног саатуулсан байна.

Мөн тухайн үед хэрэг гарч байхад газар дээр нь байсан хэр нь зогсоох арга хэмжээ аваагүй зургаан цэрэгт сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс гадна Израилийн арми Дебель тосгоны оршин суугчдад зориулан шинэ Есүс Христийн хөшөө босгож өгснөө мэдэгдсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу