АНУ болон Ираны хооронд Пакистанд хийхээр төлөвлөж байсан хэлэлцээ цуцлагдсаны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөлттэй эхэлжээ.
Арилжааны мэдээллээс харахад “Brent” төрлийн газрын тосны долоодугаар сарын фьючерс үнэ өмнөх хаалтын ханшаас 2.30 хувиар нэмэгдэж, нэг баррель нь 101.41 ам.долларт хүрсэн байна. Мөн “WTI” төрлийн газрын тосны зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.15 хувиар өсөж, 96.43 ам.доллар болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны Исламабад хот руу явах байсан төлөөлөгчдийн айлчлалыг цуцалснаа бямба гарагт мэдэгдсэн. Түүний хэлснээр, АНУ Иранаас илүү ашигтай нөхцөл бүхий шинэ санал хүлээн авсан байна.
Харин Ираны тал анхнаасаа АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөөгүй гэж мэдэгдэж байсан. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифтай утсаар ярихдаа, шахалт болон заналхийлэл дор, мөн боомтуудыг бүсэлсэн нөхцөлд энхийн хэлэлцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.