БНХАУ-ын Саньяа хотод болж буй Азийн элсний VI наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр Монголын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Хятадын Тайванийн багийн эсрэг хийж, ширүүн өрсөлдөөний эцэст 20:18 харьцаатай ялалт байгууллаа.
Ингэснээр манай сагсчид тэмцээний эхний хожлоо авч, хэсгийн шатны гараагаа амжилттай эхлүүлэв. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Малайзын шигшээ баг байх юм.
Ташрамд дурдахад, Монголын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн багийн спортыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.