“АРА” арга хэмжээний зохион байгуулагчид энэ удаагийн фестивалийн албан ёсны төлөөлөгчийг танилцууллаа. Тэд дэлхийн хэмжээнд танигдсан хүчний спортын тамирчин Eddie Williams-ийг багтаа нэгтгэж байгаа аж.
Eddie Williams нь Австралийн хүчтэн шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн тамирчин бөгөөд “Physical Asia” шоунд Australia улсыг төлөөлөн оролцсоноор олон нийтэд илүү өргөн танигдсан юм.
Мөн тэрээр Монголын Улсын арслан Б.Орхонбаярын дотны найз гэдгээрээ монголчуудын анхаарлыг татаж байсан. Ийнхүү олон улсын тавцанд нэр хүндтэй тамирчин “АРА” фестивалийн албан ёсны төлөөлөгчөөр оролцохоор болжээ.