-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

The MongolZ баг MIBR-ийг хожиж, PGL Astana 2025 тэмцээний дараагийн шатанд шалгарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын CS2-ийн төлөөлөл баг The MongolZ нь Казахстаны Астана хотод болж буй “PGL Astana 2025” тэмцээний хоёрдугаар шатанд Бразилын MIBR багийг 2:0 харьцаатай хожиж, илт давуу гэдгээ дахин харууллаа. Mirage мап дээр 13:5, Anubis мап дээр 13:6 гэсэн үр дүн гарлаа. The MongolZ баг тогтвортой, өндөр түвшний тоглолт үзүүлсэн ба тэд дараагийн шатанд дээд хүснэгтээр тоглоно.

Багийн дараагийн тоглолт тавдугаар сарын 12-нд болох бөгөөд плей-офф шатанд шалгарахын тулд дараагийн гурван тоглолтдоо ялалт байгуулах шаардлагатай. Одоогоор багийнхан албан ёсны ивээн тэтгэгч 1xBet-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэлээ эрчимжүүлж, ялалтын цувралаа үргэлжлүүлэх зорилт тавиад байна.

Тэмцээн тавдугаар сарын 10-18-ны хооронд LAN форматаар зохион байгуулагдах ба нийт шагналын сан нь 1.25 сая ам.доллар. Шагналын ихэнх нь багуудад, үлдсэн нь тоглогчдод хуваарилагдана. Шийдвэрлэх тоглолтууд тавдугаар сарын 16-наас эхэлж, Астана хотын “Барыс Арена”-д болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here