10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Казахстаны Их Дуулга тэмцээнээс Монголын жүдочид 3 хүрэл медаль хүртлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдогийн Казахстаны Их Дуулга тэмцээнд Монгол Улсаас 22 жүдоч (үүнээс 11 нь эрэгтэй) оролцож, гурван хүрэл медаль хүртлээ. Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны (IJF) хуваарьт багтдаг энэхүү тэмцээнд нийт 44 улсын 358 тамирчин (202 эрэгтэй) хүч үзсэн юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Ө.Жанцандорж Их Дуулга ангиллаас анхны медалиа хүртлээ. Мөн 73 кг-д зодоглосон ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа Их Дуулга тэмцээнээс анхны медалиа зүүсэн юм. Тэрээр хэсгийн аваргын төлөө Б.Эрдэнэбаяртай оноолт таарснаар дотоодын тулаан хийж, улмаар хагас шигшээд Швейцарын жүдоч Нильс Стампад ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Асадбек Норбутаевыг ялж, медалийн тавцанд гарсан байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн хэсгийн барилдаанд Итали, Бразил, Германы төлөөлөгчдийг дараалан ялж, хагас шигшээд Францын жүдочид дийлдсэн ч хүрлийн төлөө Испанийн Лаура Фернандесийг ялснаар Их Дуулга ангиллаас зургаа дахь медалиа хүртжээ.

Тэмцээний багийн дүнгээр IJF-ийн нэрийн өмнөөс барилдсан ОХУ-ын жүдочид 3 алт, 2 мөнгөн медалиар тэргүүлсэн бол БНСУ 3 алт, Япон 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтайгаар удаалав. Харин Монголын баг 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13 дугаарт бичигдлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here