Anne Hathaway таван ам бүлтэй боллоо: Гурав дахь хүүхдийнхээ хүйсийг нууцалж байна

Жүжигчин Anne Hathaway гурав дахь хүүхдээ өлгийдөн авч, нярайтайгаа Нью-Йоркт салхилж яваа нь гэрэл зурагт буужээ. Өдгөө 44 настай тэрээр өнгөрсөн зургаадугаар сард дахин ээж болох гэж байгаагаа зарласан юм.

Hathaway нөхөр Adam Shulman-тай 14 жил ханилж байгаа бөгөөд гэр бүлийн шинэ гишүүн нь олны сонирхлыг татаж байна. Гэхдээ хос хүүхдийнхээ хүйсийг хараахан мэдээлээгүй аж.

Хүүхдээ үүрээд гудамжаар алхжээ

Шинээр тархсан зургуудад Hathaway нярайгаа урдаа бэхэлсэн хүүхдийн үүргэвчинд хийж, Нью-Йоркийн гудамжаар алхаж буй нь харагдсан байна. Түүнийг гурав дахь хүүхэдтэйгээ анх удаа олон нийтийн газар харагдсан хэмээн мэдээлжээ.

Хос өмнө нь Jonathan, Jack хэмээх хоёр хүүтэй байсан юм. Арван настай Jonathan, зургаан настай Jack нар ийнхүү дүүтэй болж, гэр бүл нь таван ам бүлтэй болжээ.

Жирэмсэн байхдаа ч ажлаа үргэлжлүүлсэн

Hathaway жирэмслэлтээ зарласныхаа дараа кино сурталчилгаа, нээлтийн арга хэмжээнүүдэд оролцсоор байсан байна. Тэрээр төрөх дөхсөн үедээ ч олны өмнө гарч, уран бүтээлтэй холбоотой ажлуудаа үргэлжлүүлжээ.

Харин хүүхдийнхээ хүйсийн тухай асуултад тодорхой хариулахаас зайлсхийж байв. Наймдугаар сард энэ талаар асуухад “Жаахан тэвчээртэй байгаарай!” гээд, “Таван минутын дараа мэднэ дээ” хэмээн хошигносон байна. Үүнийг нь төрөх хугацаа ойртсоныг хэлсэн наргиа гэж үзжээ.

“Сүүлийн мөчийн гоол” хэмээн нэрлэж байв

Гурав дахь жирэмслэлт нь Hathaway болон нөхрийнх нь хувьд ч санаандгүй мэдээ байжээ. Тэрээр долоодугаар сард Seth Meyers-ийн нэвтрүүлэгт оролцохдоо энэ тухай ярьсан юм.

Хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдэхэд хоёул цочирдон гайхсан хэмээгээд, “Бид юу хийж байгаагаа мэдэж байсан ч үр дүн гарсанд нь их гайхсан” гэж хэлж, үзэгчдийг инээлгэжээ.

Хос энэ жирэмслэлтийг “сүүлийн мөчийн гоол” хэмээн тоглоомоор нэрлэсэн байна. Харин одоо гэнэтийн тэр мэдээ нь гэр бүлийнх нь шинэ гишүүн болж, Hathaway гурав дахь удаагаа ээж болоод байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу