Баян-Өлгийд автомашин онхолдож, 17 настай сурагч нас баржээ

Толбо суманд зам тээврийн осол гарсан байна

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож, хүний амь нас хохирсон осол гарчээ.

Ослын талаарх мэдээлэл өчигдөр оройн 19:00 цагийн орчимд тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

Нэг сурагч нас барж, гурван хүн гэмтжээ

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийхэд зам тээврийн ослын улмаас 17 настай эмэгтэй А нас барсан нь тогтоогджээ.

Мөн 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, осолд орсон иргэд нь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид байжээ.

Жолооч 18 нас хүрсэн байжээ

Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн 18 нас хүрсэн байсан гэж мэдээлсэн байна.

Ослын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу