Ховдод алга болсон хүү харамсалтайгаар нас барсан байдалтай олдов — Цагдаагийнхан мөрдөн шалгаж байна

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн оршин суугч иргэн Б-ийн хүү энэ сарын 1-ний өдөр гэрээсээ алга болсон тухай мэдээлэл цацагдаж, ар гэр болон орон нутгийн алба хаагчид, иргэдийн хамтаар арав хоногийн турш эрчимтэйгээр эрэн хайсан билээ.

Харамсалтай нь өнөөдөр хүүгийн цогцсыг Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс олсон болохыг албаныхан мэдэгдлээ. Одоогоор хүүгийн нас барсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Хэрэгтэй холбоотой бусад мэдээллийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор тодруулах юм. Иргэдийн дунд гүн эмгэнэл, харамсал төрүүлж буй энэ хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн анхаарал нэмэгдэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу