МИАТ-ын Хөх хотын нислэгүүд 11-р сарын 26-наас шинэ буудалд газарддаг болно

2026 оны арваннэгдүгээр сарын 26-наас Хөх хотын Байта олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа бүрэн зогсоох гэж байна. Үүнтэй холбоотойгоор тус хотын бүх агаарын тээврийн нислэг шинээр ашиглалтад орж буй Шэнлэ олон улсын нисэх буудалд шилжинэ.

МИАТ ТӨХК-ийн мэдээлснээр Улаанбаатар – Хөх хот – Улаанбаатар чиглэлийн нислэгүүд мөн дээрх өдрөөс эхлэн Hohhot Shengle International Airport-аас хөөрч, тус буудалд газардах юм.

Нислэгийн цаг, дугаар өөрчлөгдөхгүй

Нисэх буудал солигдож байгаа ч МИАТ-ын нислэгийн дугаар болон одоогийн цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй байна.

Гэхдээ зорчигчид хуучин Байта нисэх буудал руу бус, шинэ Шэнлэ олон улсын нисэх буудал руу зорчих шаардлагатай болох тул тасалбар болон нислэгийн мэдээлэл дээрх нисэх буудлын нэрийг урьдчилан нягтлахыг анхааруулжээ.

МИАТ ТӨХК зорчигчдод аяллаа төлөвлөхдөө нисэх буудлын мэдээллээ урьдчилан шалгаж, шинэ байршлыг тооцоолохыг зөвлөсөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу