Мотоцикл осолдож, нэг иргэн амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 22-ын товчооны орчимд мотоцикл осолдсоны улмаас нэг хүн нас баржээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны пост өнгөрөөд мотоциклтой хүн онхолдож, ухаангүй байна гэх дуудлага өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 6-ны 13:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад Баруун турууны даваа гэх газарт өөрийн эзэмшлийн мотоциклыг жолоодож явсан эрэгтэй авто замын зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж, амь насаа алдсан байжээ.

“Талын салхи 2026” мото наадам өнөөдөр эхэлсэн бөгөөд тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй 3,800 орчим хүн оролцож байгаа талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн юм.

Ослын улмаас амиа алдсан иргэн уг наадамд оролцож байсан эсэхийг шалгаж тогтооно гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу