Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 2026 оны долоодугаар сарын 5-нд эхэллээ.
21 аймаг, 9 дүүргийн харваачид оролцож байна
Энэ жилийн өсвөрийн сурын харваанд улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 420 харваач оролцож байна.
Өсвөрийн харваачид үндэсний сурын уламжлалт төрлөөр цэц мэргэнээ сорьж, Үндэсний их баяр наадмын сурын харвааны салхийг хагалж байгаа юм.
Сурын харвааны хуваарь
Үндэсний их баяр наадмын сурын харваа дараах өдрүүдэд үргэлжилнэ.
- Долоодугаар сарын 5–6-нд — Өсвөрийн сурын харваа
- Долоодугаар сарын 7-нд — Урианхай сурын харваа
- Долоодугаар сарын 8-нд — Буриад сурын харваа
- Долоодугаар сарын 9–12-нд — Үндэсний их сурын харваа
Нийт 1700 харваач бүртгүүлжээ
Энэ удаагийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 харваач оролцохоор бүртгүүлсэн байна.
Ийнхүү наадмын өдрүүдэд өсвөрийн харваачдаас эхлэн урианхай, буриад, үндэсний их сурын шилдэг харваачид дараалан өрсөлдөж, монголчуудын уламжлалт цэц мэргэн, өв соёлыг харуулах юм.