Өсвөр насныхан хутга тулган автомашин дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ

Автобусны буудлын орчимд зэвсэг ашиглан автомашин дээрэмдсэн ноцтой хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өглөөний 05:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Хяналт шалгалтын явцад 15-18 насны хүүхдүүд бүлэглэн үйлдэл гаргаж, бусдад хутга тулган сүрдүүлж, Toyota Aqua маркийн автомашин дээрэмдсэн нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд сэжиг бүхий этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Өсвөр насныхны дунд хүнд гэмт хэрэг үйлдэх хандлага нэмэгдэж байгааг анхааруулав

Сүүлийн үед ийм төрлийн хүнд гэмт хэрэг өсвөр насныхны дунд үйлдэгдэх хандлага ажиглагдаж байгааг цагдаагийн байгууллага онцгойлон анхааруулжээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ хэнтэй нөхөрлөж байгаа, чөлөөт цагаа хаана, хэрхэн өнгөрүүлж байгаад илүү анхаарал тавих, хяналтаа сайжруулах, мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тогтмол өгч байхыг зөвлөж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу