Sony тоглоомыг зөвхөн цахимаар түгээхээр болжээ
Цахимаар тоглоом худалдан авах, татаж суулгах хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Sony” компани “PlayStation” тоглоомын биет дискийг цаашид дахин үйлдвэрлэхгүй гэдгээ лхагва гарагт мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь тоглоомчид найзуудтайгаа диск солилцох, хуучин тоглоомоо худалдах, эсвэл дамжуулан худалдаж авах боломжийг үндсэндээ хязгаарлаж байгаа юм.
2028 оноос PlayStation тоглоомууд бүрэн дижитал болно
Тус компанийн мэдээлснээр 2028 оны нэгдүгээр сараас эхлэн “PlayStation”-ы тоглоомууд зөвхөн дижитал хувилбараар худалдаанд гарах ажээ. “Sony Interactive Entertainment” компанийн Контент харилцаа холбоо хариуцсан ахлах захирал Сид Шуман энэхүү шийдвэрийг тайлбарлахдаа, энэ нь “хэрэглэгчдийн сонголтын чиг хандлага өөрчлөгдөж буйтай холбоотой авч буй арга хэмжээ” гэж мэдэгджээ.
Үйлдвэрлэлийн зардал буурах ч хэрэглэгчдийн эрх хязгаарлагдана
Уг алхам нь “Sony”-д үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтийн зардлаа бууруулах боломж олгоно. Гэвч нөгөө талаас биет диск цуглуулдаг, тоглоомоо бусадтай солилцдог, хуучин тоглоомын зах зээлээс худалдан авалт хийдэг хэрэглэгчдийн хувьд сонголт мэдэгдэхүйц багасах юм.
GTA VI-ийн дижитал хувилбарын мэдээллийн дараа шийдвэр гарчээ
“Sony” компани энэхүү мэдэгдлээ удаан хүлээгдэж буй “Grand Theft Auto VI” тоглоомын гарах өдрийг зарласны дараахан хийсэн байна. Мөн тус тоглоомыг зөвхөн дижитал хэлбэрээр худалдаалах тухай мэдээлэл гарсны дараа PlayStation тоглоомуудын ирээдүй биет дискгүй болох чиглэлд эрс шилжиж байгаа нь тодорхой болжээ.
Сонголтоо үлдээвэл илүү зөв санагдаж байна
Дижитал хувилбар нь тохиромжтой