Цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэнээс хүн авч явсан байж болзошгүй тухай дуудлага, мэдээлэл иржээ.
Тодруулбал, иргэн цагдаад “…манай дүүг 2026.06.15.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан” гэх гомдол гаргасан байна.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, иргэн Ц-г салсан нөхөр нь автомашинтай авч явсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгажээ.
Урьдчилсан байдлаар тухайн этгээд хохирогчийн биед халдаж, зодсон байж болзошгүй нь тогтоогдоод байгаа гэж мэдээлсэн байна.
Цагдаагийн байгууллага холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Одоогоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хэрэг бүрэн шалгагдаж дуусаагүй тул холбогдогчийн гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоох юм. Гэр бүлийн хүчирхийлэл, заналхийлэл, биед халдах шинжтэй нөхцөл үүссэн тохиолдолд иргэд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх шаардлагатай.