Санкт Петербург дахин томоохон хэмжээний халдлагад өртлөө

Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форумын сүүлийн өдөр буюу зургаадугаар сарын 6-нд Украины арми тус хот руу олон тооны дроноор халдсан байна. Агаарын довтолгооны улмаас хотын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хүчин шөнийн турш 376 дроныг буудаж унагасан гэж мэдэгдсэн байна. Эдгээр дроныг Санкт Петербург, Крым, Азовын тэнгис, Хар тэнгисийг хамарсан нийт 16 бүс нутгийн дээгүүр устгасан гэж мэдээлжээ.

“Украины дронууд Санкт-Петербург орчмын бүс хүртэл ойролцоогоор 1000 км зам туулж, дайсны тэнгисийн цэргийн хүчний зэвсгийн агуулахууд болон Кронштадт дахь цэргийн баазыг онилсон. Мөн Краснодарын хязгаарын нутаг дэвсгэрт 500 орчим км-т нэвтэрч, газрын тосны агуулахыг онилсон. Орос улс дайнаа зогсоож, хүний аминд халдсан довтолгоонуудаа таслан зогсоох ёстой. Украинд үйлдсэн аливаа шударга бус явдалд бид зохих хариуг нь барих болно.” гэж Зеленский хэлжээ.

Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форум гурван өдөр үргэлжилсэн бөгөөд 130 гаруй улсаас 20 мянга орчим зочин оролцсон байна. Форумын эхний өдөр ч Украины дронууд Санкт Петербургийн газрын тосны байгууламж болон тэнгисийн цэргийн баазыг онилсон билээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу