“Сүүлчийн бороо” мета драм удахгүй тайзаа орхино

“Pro” театрын уран бүтээлчид Оросын алдарт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгээс сэдэвлэн бүтээсэн “Сүүлчийн бороо” нэртэй мета драмын тайзны бүтээлээр үзэгчидтэй уулзаж байна. Тус жүжиг өнөөдрийг хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) амжилттай тоглогдож байгаа бөгөөд энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд хаалтын тоглолтуудаа хийнэ.

“Сүүлчийн бороо” бүтээл нь хүний сэтгэл зүй, амьдралын утга учир, найз нөхдийн харилцаа, хайр дурлал болон хувь хүний дотоод зөрчлийн тухай гүн гүнзгий өгүүлдэг. Үзэгчдийг өөрсдийн амьдрал, сонголтод эргэн нэг харахад хүргэдэг уянгын, философийн драм юм.

Тайзны бүтээлийг найруулагч Б.Анхбаатар найруулсан бөгөөд гол дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.

Хаалтын тоглолтууд ойртож буй энэ үед жүжгийн үзвэрт хамрагдаж амжаагүй үзэгчдийг урьж байна. Тоглолтын хуваарь, тасалбарын мэдээллийг “Pro” театрын албан ёсны сувгуудаар авах боломжтой.

Доржсүрэнгийн Мөнх-Оргил
Доржсүрэнгийн Мөнх-Оргил
Доржсүрэнгийн Мөнх-Оргил нь Монголын нийгэм, эдийн засаг болон өдөр тутмын онцлох үйл явдлын талаар нийтлэл бэлтгэдэг мэдээний редактор юм. Тэрээр мэдээллийг ойлгомжтой, шуурхай, баримтад тулгуурлан уншигчдад хүргэхийг зорьдог.
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу