Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчимд байрлах Туул голд хүн живсэн тухай дуудлага долоодугаар сарын 2-ны 19:58 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу аврагчид очжээ
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ослын газарт очиход иргэн Т. гэх 23 настай эрэгтэй Туул голд сэлж байх үедээ живсэн байжээ.
Цогцсыг 160 орчим метрийн зайнаас олжээ
Аврагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, талийгаачийг анх усанд орсон газраас 160 орчим метрийн зайд, голын урд эргээс олж гаргасан байна.
Улмаар цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст шилжүүлэн өгчээ.