Улаанбаатарт улсын дугааргүй явсан 90 машиныг илрүүлэн торголоо

Улаанбаатар хотод улсын дугааргүй тээврийн хэрэгслүүдийг ухаалаг телекамер болон цагдаагийн алба хаагчид хянаж, зөрчлийг шуурхай илрүүлэн арга хэмжээ авч байна. 2025 оны есдүгээр сарын 4-6-нд улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон 90 автомашиныг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-д зааснаар нэг бүрийг нь 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгосон байна.

Цагдаагийн байгууллагаас жолооч нарыг улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу