Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр нэмэлт барилдаан гараагүй тул доод зиндааны түрүү бөхчүүд тодорлоо.
Санданмэ зиндаанд барууны 29-д жагссан Ваканофүжи Т.Бөхчулуун долоон даваатай түрүүлэв.
Оюутны ёкозүна цол хүртэж, мэргэжлийн замналаа макүшитагийн 60-аас эхлүүлсэн Т.Бөхчулуун 2026 оны нэгдүгээр сард 6:1, гуравдугаар сард 7:0 амжилтаар макүшитад түрүүлж байв.
Тавдугаар сарын тэмцээний гурав дахь өдөр эгэмний ясаа хугалснаар тэр сүүлийн хоёр тэмцээнд дараалан барилдаагүй. Бэртлийнхээ улмаас чансаа уруудсан ч өрсөлдөгч бүрээ ялж, нэг ч уналгүй тэргүүлснээр ирэх тэмцээнд макүшита зиндаанд эргэн ирэхээр боллоо.