У.Хүрэлсүхийг Сүхбаатарын талбайд хүндэтгэлтэй үдлээ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх төрийн ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Ёслол эхлэхийн өмнө тэрээр Төрийн есөн хөлт их цагаан туг болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.

Талбайд Төрийн хүндэт харуулын дарга, ахмад Б.Энхманлай айлтгал өргөж, үүний дараа Төрийн дуулал эгшиглэжээ.

Зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ёслолын цагаан тугт хүндэтгэл илэрхийлсний дараа Хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилж, цаашдын албанд нь амжилт хүсэв.

Тэрээр мөн ёслолд хүрэлцэн ирсэн дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар, төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй мэндчилсэн байна.

Хүндэтгэн үдэх арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал болон төр, засгийн бусад төлөөлөгч оролцжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу