Яармагийн шинэ гүүрний замд аймшигт осол гарч, нэг хүн амиа алджээ

“Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Яармагийн шинэ гүүр хүрэх замд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг зам тээврийн ноцтой ослын улмаас нэг тээврийн хэрэгслийн жолооч газар дээрээ амь насаа алдсан байна. Мөн ослын үеэр нэг хүн автомашинд хавчуулагдсан гэх мэдээлэл гарсан бөгөөд холбогдох албаныхан тухайн газарт ажиллажээ.

Одоогоор осол гарахад хүргэсэн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу