Жолооны эрхгүй этгээд нэг настай хүүхдийн аминд хүрсэн ноцтой осол Өвөрхангайд гарлаа

2025 оны зургаадугаар сарын 7-ны өдөр, үд дунд Өвөрхангай аймгийн Хархорин суманд бага насны хүүхэд автомашинд дайруулж, улмаар эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Тухайн өдөр 12:00 цагийн орчимд “Хашааны гадна талд хүүхэд автомашинд мөргүүлсэн” тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хэрэгт жолооны үнэмлэхгүй иргэн М Toyota Prius-30 загварын автомашин жолоодож байхдаа урагш хөдөлж, нэг настай хүүхдийг мөргөсөн байна.

Гэмтэл авсан хүүхдийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч эмчилгээний явцад харамсалтайгаар амь насаа алдсан байна. Хэргийг одоогоор Хархорин сумын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас дараах анхааруулгыг өгч байна:

  • Жолооны эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох хатуу хориотой
  • Машин жолоодохоосоо өмнө ойр орчныхоо аюулгүй байдлыг нягтлах
  • Бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн орчимд сайтар харгалзах
  • Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ автомашины орчинд тоглуулахгүй байх

Цагдаагийн Ерөнхий Газраас иргэдийг тээврийн хэрэгсэл жолоодохдоо өндөр хариуцлагатай байж, хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад онцгойлон анхаарахыг уриалж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу