Иргэдийн хяналтыг дэмжих, төлөөллийн хариуцлагыг сайжруулах зорилготой хараат бус, ашгийн бус талбар болох “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” болон UIH.MN сайтад байршуулсан, хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан иргэний цахим өргөдөлд өнөө өглөөний байдлаар 19,578 хүн гарын үсэг зуржээ.
Энэхүү өргөдлийг Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан хүргүүлсэн байна.
Өргөдөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн шинжтэй зөрчил байж болзошгүй нөхцөл үүсгэсэн гэж үзэх үндэслэл байгаа талаар дурджээ.
Цахим өргөдлийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах, мөн гарын үсэг зурах боломж нээлттэй хэвээр байна.
Олон хүн дэмжсэн бол асуудал нэлээн ноцтой юм байна
Иргэдийн дуу хоолойг сонсох хэрэгтэй шүү