Дөрөвдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, үүрийн 04:00 цагийн орчимд Сонсголонгийн гүүр орчимд ноцтой хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тодруулбал, 23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн аж. Үүний дараа тэр өөрийнхөө судсыг ханаж, одоогоор эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Харамсалтай нь 8 сартай хүүхэд нь хэргийн газарт нас баржээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд холбогдогч эмэгтэй ухаан орсны дараа түүний сэтгэцийн байдлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох юм байна.