Энэ оны 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 1-7-ны өдрүүдэд Польшийн нийслэл Варшав хотод зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгийн шатны тоглолтуудаа хийлээ. Эрэгтэйчүүдийн шигшээ баг “В” хэсэгт Польшийн багийг 21:19 онооны харьцаагаар хожсон бол Чехийн багт 17:14-өөр хожигдож, тэмцээнээ нэг хожил, нэг хожигдолтой үргэлжлүүлэхээр боллоо.
Харин 2025 оны ДАШТ-ий мөнгөн медальт эмэгтэйчүүдийн шигшээ баг Испанийн багт 13:11 онооны харьцаагаар хожигдсон байна. Улмаар Австралийн шигшээ багт 21:15-аар ялагдаж, тэмцээний эхний хоёр тоглолтоо хожигдлоор өндөрлүүлэн цааш өрсөлдөхөөр боллоо.