27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

АМГТГ: Импортлогчид шатахууны үнийг бидэнд мэдэгдэлгүйгээр нэмжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн амралтын өдрөөр АИ-92 шатахууны үнэ огцом 200 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр асуудал хөндөгдөв. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат үнийн өсөлтийн шалтгаан, үндэслэлтэй эсэхийг тодруулан “Чоно борооноор гэдэг шиг далимдуулсан үү, эсвэл бодит үндэслэл байна уу?” хэмээн асуулт тавьсан юм.

АМГТГ-ын Газрын тосны хэрэгжилтийн бодлого зохицуулалтыг хангах хэлтсийн дарга Ч.Хишигдалай дараах тайлбарыг өгчээ.

Түүний хэлснээр, Монгол Улсын шатахууны нийт хэрэглээний 35 хувийг эзэлдэг АИ-92 төрлийн шатахууны үнийг 2022 онд ОХУ-тай байгуулсан 830 ам.долларын үнэтэй гэрээгээр тогтворжуулсан байна. Тухайн үед ам.долларын ханш 2840 төгрөг байжээ. Өмнө нь ч иймэрхүү хэлбэрээр 700 ам.долларын гэрээгээр үнийг хязгаарлаж байсан удаатай.

2024 оны нэгдүгээр сараас эхлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд үнэ нэмэх хүсэлтээ тогтмол илэрхийлж ирсэн бөгөөд үүний дагуу Үнийн зөвлөл хуралдаж, хамтарсан зөвлөмж ч гаргасан байна. Гэсэн ч импортлогч компаниуд зөвлөлтэй тохирсон хугацаанаас өмнө, тавдугаар сарын 23-нд АМГТГ-т мэдэгдэлгүйгээр шатахууны үнийг нэг талын шийдвэрээр нэмсэн аж.

Ч.Хишигдалай “Бид энэ асуудлаар Монополын эсрэг газарт хандана” хэмээн мэдэгдсэн бөгөөд ойрын хугацаанд Үнийн зөвлөл дахин хуралдахаар төлөвлөж байгаа аж.

Шатахууны үнийн огцом өсөлт нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд шууд нөлөөлдөг учир олон нийтийн дунд бухимдал төрүүлээд байна. Засгийн газар үүнд яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг УИХ-ын гишүүд онцолжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here