2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:42:41 цагт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Уг газар хөдлөлтийн мэдээллийг ООГХ-ээс тухайн өдрийн 11:50 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар хүргүүлжээ.
Үүний дараа аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газраас нөхцөл байдлыг тодруулсан байна. Тус суманд чичирхийлэл мэдрэгдсэн ч одоогоор хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.