Жүжигчин Уилл Смитийн Калифорни мужийн Калабасас дахь эдлэнгийн туслах барилгад гал гарсан талаар Page Six мэдээлжээ. Тус үл хөдлөх хөрөнгийг 42 сая ам.доллараар үнэлдэг байна.
Аврах албанд шөнө дундын орчим дуудлага ирсэн бөгөөд гал сөнөөгчид шуурхай ажиллаж, галыг ойр орчимд тархахаас өмнө хязгаарлан тогтоожээ. Галын шалтгааныг санамсаргүй тохиолдол гэж тогтоосон байна.
Хүний амь эрсдээгүй, гэмтэж бэртсэн хүн байхгүй аж. Харин гал гарах үед үндсэн байшинд хүн байсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Смитийн гэрт өмнө нь ч гал гарч байжээ. Тухайлбал, 2021 онд байшингийн подвалд гал алдсан байна. Мөн 2018 оны Вулсигийн томоохон түймрийн үеэр жүжигчин гэрийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буйгаа нийтэд ярьж байв. Харин 2025 оны нэгдүгээр сард болсон сүйрэл дагуулсан ойн түймрээс болж гэр бүл нь нүүлгэн шилжих шаардлагатай болжээ.
42 сая долларын байшин шатна гэдэг чинь ямар аймар юм бэ
Энэ Уилл Смит сүүлийн үед нэлээн бүтэлгүйтээд байх шиг байна даа, хөөрхий