Улсын хэмжээнд АИ-92 автобензиний нөөц 17 хоногийн хэрэглээг хангах түвшинд байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Нөөц бүрдүүлэлт одоогийн хэрэглээг тасалдуулахгүй хангах хэмжээнд байна.
Салбарын яамны мэдээллээр бусад нэр төрлийн түлшний хангамж дараах байдалтай байна:
- Дизелийн түлш: 40 гаруй хоногийн нөөцтэй.
- АИ-95 автобензин: Сарын нөөцтэй.
- Онгоцны түлш: Сарын нөөцтэй.
ОХУ-аас орж ирэх шатахууны татан авалт саадгүй үргэлжилж, дотоодын нийлүүлэлтийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгааг яам онцоллоо. Он дуустал нөөц бүрдүүлэх ажлыг улам идэвхжүүлж, хэмжээг тогтмол нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мэдээллийн үеэр салбарын сайд энгийн болон Евро стандартын АИ-92 бензиний үнийг бууруулсныг дурдлаа. Шатахуун хангамжийн тогтворжилттой зэрэгцэн үнийн энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлжээ.