19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Монголд анх удаа ЭХЭМҮТ-д хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) хүүхдийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын шинэ хуудас нээж, 13 настай хүүхдэд амьд донороос бөөр амжилттай шилжүүлэн суулгалаа. Донороор түүний ээж ажилласан байна. Энэхүү үйл явдал нь тус эмнэлэгт анх удаа амьд донороос хүүхдэд хийгдсэн бөөр шилжүүлэн суулгах мэс засал болж байна.

Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ) 2006 оноос эхлүүлсэн бөгөөд өмнөх 14 мэс заслыг тэнд гүйцэтгэсэн. Энэ удаагийн мэс засал нь хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд Монгол Улсын хэмжээнд 410 дахь, хүүхдийн 15 дахь бөөр шилжүүлэн суулгах тохиолдол болсон юм.

Донорын тухай хуульд зааснаар, “реципиент” гэдэг нь амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүнийг хэлдэг. Энэ тохиолдолд ээжийн хайрын хүчээр хүүхдийн амьдралд шинэ найдвар бий болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here