26.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Өглөөний анхны автобус 05:30-д хөдлөнө — Аль чиглэлүүд эрт хөдөлж эхэлсэн бэ?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00 болгосон зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлийн үйлчилгээ эрт эхлэхээр өөрчлөгдлөө. Энэхүү шинэ цагийн хуваарийн хүрээнд 20 чиглэлд явдаг автобус өглөөний 05:30 цагаас эхлэн иргэдэд үйлчилж байна.

Эрт хөдөлж эхэлсэн 20 чиглэл:

  • Зунжин худалдааны төв
  • Архивын Ерөнхий Газар
  • Нисэх
  • Баянхошуу
  • Өлзийт хороолол
  • Найрамдал
  • Налайх
  • Зүүнсалаа
  • Шаргаморьт
    … болон бусад нийт 20 чиглэлд автобусны хөдөлгөөнийг 05:30-д эхлүүлж байгаа юм.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр эдгээр чиглэлүүдийн оройн тээвэрлэлт 22:30 цагт дуусах журам хэвээр үргэлжилж байна.

Нийтийн тээврийн ерөнхий нөхцөл:

  • Өдөр бүр нийслэлд 130 гаруй чиглэлд
  • 1,100 гаруй автобус үйлчилгээнд явдаг

Шөнийн тээвэр (22:00 – 02:00 цаг хүртэл):

  1. ШҮ:1 — 5 шар ↔ Офицеруудын ордон
  2. ШҮ:2 — Сүхбаатарын талбай ↔ Нисэх
  3. ШҮ:3 — Зунжин худалдааны төв ↔ Сүхбаатарын талбай

Эдгээр чиглэлд өдөр бүр шөнийн автобус 1,000 төгрөгөөр үйлчилж байгаа бөгөөд зорчигчдод амралтын өдөр, ажлын бус цагаар ч хүртээмжтэй тээврийн сонголт болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here