27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

БНСУ-ын шинэ ерөнхийлөгчөөр Ли Жэ Мён сонгогдож, түүхэн ялалт байгууллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Бүгд Найрамдах Солонгос Улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн албан ёсоор гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён үнэмлэхүй ялалт байгуулсан нь 2022 оны ялагдлаасаа хойш дахин тайзан дээр эргэн ирсэн хүчтэй хариу үйлдэл боллоо.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр Ли Жэ Мён нийт 17,287,513 хүний санал авч, 49.42 хувийн саналын харьцаагаар тэргүүлжээ. Харин түүний гол өрсөлдөгч болох Ардын хүчний намын Ким Мүн Сү 14,395,639 санал авч, 41.15 хувийн санал авсан үзүүлэлттэйгээр удаалсан байна. Ийнхүү Ли Жэ Мён 8.27 хувийн зөрүүгээр өрсөлдөгчөө илүүрхэж, илт давуугаар ялалт байгуулсан нь сүүлийн жилүүдийн улс төрийн өрсөлдөөнд томоохон өөрчлөлт авчирч буйг харуулж байна.

Сонгуулийн ирц ч өндөр байлаа. Улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий 44.39 сая иргэн байснаас 35.24 сая нь саналаа өгсөн бөгөөд энэ нь нийт иргэдийн 79.4 хувьтай тэнцэж байгаа юм. Ийм өндөр ирц нь 1997 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болж байна. Тухайн үед сонгогчдын ирц 80.7 хувьд хүрч байсан юм.

Сонгуулийн үр дүн эцэслэн баталгаажсаны дараа Ли Жэ Мён ямар нэгэн шилжилтийн үеийн саадгүйгээр шууд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан байна. Өнөө өглөөний 06:21 цагт тэрбээр шинэ албан тушаалдаа орж, улмаар өнөөдөр 11:00 цагт Үндэсний Ассамблейн өмнө тангараг өргөхөөр төлөвлөжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here