26.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Орос руу зорчих монгол иргэд шинэ журамд захирагдана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургаадугаар сарын 30-наас эхлэн Оросын Холбооны Улс визгүй зорчих эрхтэй Казахстан, Монгол зэрэг улсын иргэдийг шинэ журмаар хүлээн авахаар болсон талаар тус улсын Засгийн газраас мэдээллээ. Энэхүү шинэчилсэн журам нь хилээр нэвтрэх нөхцөлийг илүү нарийвчилж, бүртгэлтэй болгоход чиглэж байгаа юм.

Шинэ журмын дагуу ОХУ руу нэвтрэхээр төлөвлөж буй иргэн зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru цахим хуудас руу хандан “Госуслуги RuiD” нэртэй аппликейшнийг гар утсандаа татаж аван, өөрийн хувийн мэдээллийг бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлд овог нэр, төрсөн огноо, паспортын мэдээлэл, очих огноо, байрших хаяг, цээж зураг болон эмнэлгийн даатгалын мэдээлэл багтах ба бүртгэл амжилттай болсны дараа тухайн иргэнд QR код олгох юм. Энэхүү QR код нь Оросын хилээр чөлөөтэй нэвтрэх үндсэн нөхцөл болох бөгөөд үүнгүй тохиолдолд хилээр орох боломжгүйг анхааруулжээ.

Харин ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд, тус улсад байнга эсвэл түр хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй иргэд, Оросын виз эзэмшигчид болон зургаагаас доош насны хүүхдүүд энэхүү бүртгэлийн шаардлагаас чөлөөлөгдөх юм байна.

Мөн олон нийтийн сүлжээнд дайны эсрэг уриалга, Украины далбаа, хаштаг, лайк, сэтгэгдэл гэх мэт үйлдэл хийсэн хэрэглэгчийн бүртгэлийг түр хаах, улс төр болон зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой агуулгатай пост, зураг зэргийг устгах шаардлагатайг Оросын тал онцлон анхааруулжээ. Энэ нь цахим аюулгүй байдал болон улс төрийн хяналтын бодлоготой нь холбоотой аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here