14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Х.Нямбаатар анхааруулав: ДЦС III-ын ослоос үүдэн нийслэлийн хэсэг хөлдөх эрсдэлтэй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө ДЦС III-т гал түймэр гарч, ноцтой осол болсон нь нийслэлийн эрчим хүчний найдвартай байдалд томоохон сорилт учруулаад байна. Энэхүү ослын улмаас нэг иргэн харамсалтайгаар амиа алдсан бөгөөд хэрэг явдлын талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэлээ.

Хотын дарга Х.Нямбаатар:
“2025 оны зургаадугаар сарын 2-3-нд шилжих шөнө ДЦС-III-ын өндөр даралтын хэсэгт гарсан ослоос шалтгаалан 1200-1500 тонн орчим халуун ус, 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал тасалдсан. Үүний улмаас Хан-Уул дүүргийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал болон Баруун дөрвөн замаас Чингис зочид буудал хүрэх бүсийн хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар байна.”

Тэрбээр мөн ослын хор уршиг тун ноцтой байгааг онцолж, шинэ Засгийн газар шуурхай арга хэмжээ авахгүй бол дээр дурдсан бүсүүд ирэх өвөл хөлдөх аюул нүүрлэх бодит эрсдэл үүссэн гэдгийг анхааруулав.

Өнгөрсөн жил нийслэл эрчим хүчний салбарт нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр 200 МВт хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, 2024-2025 оны өвлийг харьцангуй тогтвортой давж чадсан ч энэхүү осол нь цаашид хүндхэн нөхцөл байдал үүсгэж болзошгүйг илтгэж байна. Түүнчлэн хүний амь эрсдсэн, эдийн засгийн хохирол учирсан нь нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлж буйг Хотын дарга онцолсон юм.

“Улаанбаатарчуудын дулаан өвөлжих нөхцөлийг хангахад Засгийн газар нэг өдөр ч алдалгүй анхаарч ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн Х.Нямбаатар нэмж дурдав.

ДЦС III нь нийт 128 МВт чадалтай, 13 зуух, 9 турбинтай томоохон станц бөгөөд:

Төвийн эрчим хүчний системийн 13 хувийг,

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувийг,

Үйлдвэрлэлийн уурын 47 хувийг тус тус хангадаг стратегийн объект юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here