Монголын үндэсний бөхийн холбоо тавдугаар сард зохион байгуулах барилдаан, арга хэмжээнийхээ нэгдсэн хуваарийг албан ёсоор танилцууллаа.
Энэ сарын барилдаануудын эхлэлийг Үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн тавих бөгөөд уг барилдааны хамгийн онцгой тал нь анх удаа жингийн ангиллаар зохион байгуулагдаж буй явдал юм. Мөн “Бест баззер” барилдаан гурав дахь жилдээ үргэлжлэхээр болсон бол МҮБХ-ны ээлжит “Их эе”-ийг тавдугаар сарын 15-нд хийхээр товлосон нь бөх сонирхогчид төдийгүй бөхчүүд, дасгалжуулагчид, зүтгэлтнүүдийн анхаарлыг татаж байна.
Тавдугаар сард улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон нийт долоон барилдаан болохоос гадна Бөхийн өргөөнд анх удаа 512 бөхийн барилдаан зохион байгуулагдах гэж буй нь энэ удаагийн хөтөлбөрийн хамгийн том онцлог болж байна.
Тавдугаар сарын барилдааны хуваарь
- Тавдугаар сарын 1
Үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаан /10:00/ - Тавдугаар сарын 2
“Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан /13:00/ - Тавдугаар сарын 3
Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан /10:00/ - Тавдугаар сарын 9
Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Л.Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00/ - Тавдугаар сарын 10
Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00/ - Тавдугаар сарын 16
Даншгийн дархан аварга С.Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00/ - Тавдугаар сарын 17
“Алтан Жолоо групп” компанийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан /13:00/ - Тавдугаар сарын 23
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан /13:00/ - Тавдугаар сарын 24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /12:00/ - Тавдугаар сарын 30
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан /13:00/ - Тавдугаар сарын 31
МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан /13:00/
Энэ сарын хамгийн том онцлох барилдаан нь 512 бөхийн өрсөлдөөн
Тавдугаар сарын хөтөлбөрөөс хамгийн их анхаарал татаж буй нь мэдээж Бөхийн өргөөнд анх удаа зохион байгуулагдах 512 бөхийн барилдаан юм. Энэ нь зөвхөн оролцогчдын тоогоороо бус, үндэсний бөхийн барилдааны цар хүрээг тэлж, үзэгчдэд илүү өргөн хүрээтэй өрсөлдөөн үзүүлэхээрээ онцлогтой байна.
Үүнээс гадна оюутны улсын аваргыг жингийн ангиллаар явуулах шинэ зохион байгуулалт, “Бест баззер” барилдааны үргэлжлэл, мөн “Их эе”-ийн тов бөхийн ертөнцийн тавдугаар сарыг улам онцгой болгож байна.