15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Трамп Лос-Анжелест цэргийн хүч илгээж, эсэргүүцлийг “хатуу гараар” дарж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургадугаар сарын 9-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лос-Анжелес хотод өрнөсөн цагаачлалын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнд хариу арга хэмжээ болгон 700 тэнгисийн явган цэрэг илгээж, үүнээс гадна 2000 гаруй Үндэсний гвардын нөөц хүч дайчлах шийдвэр гаргалаа. Энэхүү үйлдлийг Калифорни мужийн захирагч болон Ардчилсан намын олон удирдагчид хууль зөрчсөн, дарангуйллын шинжтэй алхам хэмээн эрс шүүмжилж байна.

Цэргийн хүчний оролцоотойгоор Лос-Анжелест болсон мөргөлдөөн түр намжсан ч Санта Ана, Нью-Йорк, Техас зэрэг хотуудад эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Санта Анад цагдаа нар нулимс асгаруулагч хий, дуу намсгагч тэсрэх бөмбөг ашигласан бол Нью-Йоркийн Манхэттенд хэд хэдэн баривчилгаа хийгдсэн. Техаст мөн газ хийг хэрэглэжээ.

АНУ-ын хуурай замын хүчин дэх хуурай замын командлалын мэдээлснээр 6-р сарын 9-ний орой гэхэд 1700 гаруй Үндэсний гвардын алба хаагч газар дээр нь байрласан байна. Гэсэн ч мэргэжилтнүүдийн зүгээс тэнгисийн явган цэрэг зэрэг элит анги нэгтгэлийг дотоодын мөргөлдөөнд дайчлах нь онцгой ховор тохиолдол бөгөөд үр дагавар нь хяналтаас гарах эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом уг шийдвэрийг “ерөнхийлөгчийн дарангуйлагчийн мөрөөдлийн илрэл” гэж нэрлэн, уг үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах бус, Трампын эгог тэтгэх зорилготой хэмээн мэдэгдсэн. Тэрээр өмнө нь Үндэсний гвардын анхны багийг байрлуулах үед ус, хоолгүй байсныг онцолж, цаашдын дайчилгааг буруушаав.

Түүнчлэн Ньюсомыг баривчлах тухай Трампын санал асуулга нийгмийн сүлжээгээр цацагдаж, улмаар улс төрийн хурц зөрчил үүсгээд байна. Ерөнхийлөгч Трамп “тэд нулимвал бид цохино, бүр урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчээр цохино” хэмээн Truth Social платформ дээр мэдэгдэж, жагсагчдыг “босогчид” хэмээн нэрлэжээ.

Харин Калифорнийн Ерөнхий Прокурор Роб Бонта энэ шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж, Трампыг шүүхэд өгсөн тухайгаа зарлав. Тэрээр мужийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр холбооны цэргийг байрлуулах нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзжээ.

Лос-Анжелест байрласан Үндэсний гвардын цэргүүд жагсагчдын эсрэг бамбай, бороохой зэргээр тоноглогдсон бөгөөд төв гудамжинд шатаасан автомашинуудын үлдэгдэл хэвээр байсан бол, зарим жижиг бизнесийн эзэд хэт хүчтэй арга хэмжээ авахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн ICE буюу Холбооны Цагаачлалын албаны баривчилгааны үеэр олон арван иргэн хүч хэрэглэж саатуулагдсан бөгөөд энэ явдлыг гэрчлэхдээ нэг охин “миний аавыг гавлаж, хөлийг нь уясан нь маш их сэтгэлзүйн дарамт болсон” гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп өөрийн мэдэгдэлдээ хэрвээ цэргүүдийг илгэээгүй бол Лос-Анжелес “газрын хөрснөөс арчигдах байсан” гэж хэлсэн ч энэ үг нь орон нутгийн албаны хүмүүсийн үзэж буйгаар хэтрүүлэгтэй бөгөөд бодит байдалд нийцэхгүй хэмээн няцаагдсан. Лос-Анжелес хотын прокурор Нэйтан Хочман “энэ хэмжээний цэрэг хэрэгтэй гэдгийг батлах хэмжээний иргэний эмх замбараагүй байдал гарсангүй” хэмээн мэдэгдэв.

Трампын анхаарал Gavin Newsom руу чиглэж буй нь улс төрийн тавцанд хоёр талын сөргөлдөөн улам хурцдаж буйн илрэл юм. Ньюсом нь 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг гэж үзэгдэж байгаа бол Трамп гурав дахь удаагаа нэр дэвших санаагаа хэдийнээ илэрхийлсэн билээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Эсэргүүцлийг арилгахын тулд цэрэг татдаг уу? Энэ нь нөхцөл байдлыг зохицуулах зөв арга мөн эсэхэд эргэлзэж байгаа маш туйлын алхам мэт санагдаж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here