3.1 C
Ulaanbaatar
Ням, 6 сар 15, 2025

Саран дээр атомын цахилгаан станц барихаар Орос улс зэхэж байна!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ОХУ-ын сансар судлалын агентлаг “Роскосмос” ирээдүйн огторгуйн томоохон зорилгуудын нэг болох саран дээрх атомын цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа албан ёсоор зарлалаа. Уг мэдэгдлийг агентлагийн шинэ тэргүүн Дмитрий Баканов өнгөрсөн пүрэв гарагт цахим хуудсаараа дамжуулан танилцуулжээ.

Тэрээр мэдэгдэлдээ:

“Бид бахархах шинэ үеийг эхлүүлж байна. Энэ нь зөвхөн Оросын эдийн засгийн өсөлт болон амьдралын чанарын сайжралт бус, ирээдүйн технологийн суурь болж чадна. Бид интернетийн хурдыг нэмэгдүүлэх, хиймэл дагуулын сүлжээг өргөжүүлэх, дэлхийн навигацийн системийг шинэчлэхээр ажиллаж байна. Мөн олон улсын сансрын станцыг орлох шинэ тойрог замын станц барихаар төлөвлөсөн. Үүнээс гадна бид саран дээр анхны атомын цахилгаан станцыг байгуулж, ирээдүйн сарны баазуудын тулгын чулууг тавих болно. Цаашлаад бид Сугар гаригийг судлах бөгөөд тэнд хөлгөө газардуулсан анхны улс хэвээр байх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд ОХУ сансрын салбартаа олон шинэчлэл хийж буй ч, саран дээрх хөлгөө газардуулсан хамгийн сүүлийн тохиолдол нь 1976 онд байжээ. Тэр цагаас хойш тус улс “Мир” сансрын станцыг хөгжүүлэх, Сугар гаригийг судлах ажилд гол анхаарлаа хандуулж ирсэн юм.

2025 оны хоёрдугаар сард “Роскосмос”-ын өмнөх удирдагч Юрий Борисов албан тушаалаасаа огцорч, түүний оронд Дмитрий Баканов томилогдсоноор тус агентлаг шинэ эрчтэй, зоримог алхмууд руу шилжиж буйг шинжээчид онцолж байна.

Сарны гадаргуу дээр атомын эрчим хүч ашиглах санаачилга нь хэтэрхий эрсдэлтэй мэт санагдаж болох ч, ирээдүйн сансрын баазуудыг тогтвортой эрчим хүчээр хангах хамгийн үр дүнтэй шийдэл гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь зөвхөн технологийн бус, улс төрийн стратегийн хувьд ч өрсөлдөөнтэй алхам болж мэдэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here