14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Остин Мажор 2025: The Mongolz баг шинэ амжилтын босго давлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ази тивийн шилдэг төлөөлөгч болох The Mongolz баг Остин Мажор 2025 тэмцээний гуравдугаар шатны 5-р тойрогт Европын хүчирхэг G2 багтай учраа таарч, цааш өрсөлдөх эсэхээ шийдэх чухал тоглолтод оролцлоо. Тус тоглолтод ялагч нь Плей-Оффт дэвших бол ялагдагч нь тэмцээнээ дуусгах байв.


1. Ancient дээрх нэгдүгээр тоглолт: Тактикийн илт давуу байдал

The Mongolz баг өөрсдийн сонгосон Ancient газрын эхний хагаст хамгаалалтаа төгс гүйцэтгэж 6:6 харьцаатай тэнцүүлсэн. Харин хоёрдугаар хагаст тэд Европын шилдгүүдийг тоглолтод хэрхэн тактик хэрэглэх ёстойг харуулж, 7:0-ээр дараалан ялж, нийт 13:6 онооны давуугаар хожил байгуулсан юм.

Ancient газрын тоглогчдын үзүүлэлтүүд:

  • 910 — 16 kill, ADR 81.2
  • Techno — 13 kill, ADR 70.4
  • Mzinho — 12 kill, ADR 75.2

2. dust2 дээрх хоёрдугаар тоглолт: Түүхэн ялалтын эзэд

G2 баг dust2 газрын сонголт хийж, бодит тулаан эхэллээ. Айдас төрүүлэм 53 раунд үргэлжилсэн энэхүү тулаанд The Mongolz баг 28:25 харьцаатай итгэл төгс ялалт байгуулсан.

Энэ тоглолтын баатар нь яах аргагүй Senzu байлаа. Тэрбээр нийт 56 удаагийн kill хийж, Остин Мажорын бүх цаг үеийн хамгийн өндөр хувьтай тоглогчоор бүртгэгдэв. Үүнээс гадна баг нь нийт 194 kill хийж, шинэ багийн рекордыг тогтоосон юм.

dust2 газрын тоглогчдын үзүүлэлтүүд:

  • Senzu — 56 kill, ADR 103.6
  • Blitz — 48 kill, ADR 105.7

3. Шинэ сорилт хүлээж байна: FaZe багтай оноолт

The Mongolz баг Плей-Офф шатанд дэлхийн аваргуудын нэг FaZe Clan-тай тоглох болсон нь өмнөх ялагдлын хариуг авч, чадвар, эрч хүчээ дахин батлах гайхалтай боломж болж байна.

Энэхүү амжилтын ард 1xBet-ийн дэмжлэгтэй багийн мэргэжлийн бэлтгэл, дотоод зохион байгуулалт, нэгдмэл зорилго шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй.


- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here