15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Төрсөн өдөр, цэргийн парад, эсэргүүцлийн жагсаал — Трампын тойрон дахь гурван өөр өнгө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ даяар улс төр, нийгмийн онцлог үйл явдлууд давхцан өрнөлөө. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 79 насны төрсөн өдөртэй зэрэгцэн тус улсын армийн 250 жилийн ойг тэмдэглэн цэргийн жагсаал зохион байгуулсан бол үүний зэрэгцээ олон хотод Ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцсэн “No Kings” нэртэй жагсаал цуглаанууд өрнөв.

Трампын засаг захиргаанаас хууль бус цагаачдыг олноор нь баривчилж, албадан гаргах ажиллагаа хэрэгжүүлж буй болон Лос Анжелес хотод өрнөсөн үймээн самууны улмаас олон мянган Үндэсний Гвард, тэнгисийн явган цэргийг дайчилсан нь ард иргэдийн эсэргүүцлийг өдөөжээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаал АНУ-ын Нью-Йорк, Денвер, Чикаго, Сан Антонио, Остин, Сиэттл, Индианаполис, Сент Льюис, Ралей, Лос Анжелес зэрэг томоохон хотуудад болж, төв талбайнуудад олон мянган иргэд цугласан байна.

“Хаад үгүй” уриатай “No Kings” хөдөлгөөнийг зохион байгуулагчид энэ жагсаал нь ардчилал, хүний эрх, цагаачдын эрхийг хамгаалахад чиглэсэн хэмээн тодотгосон бөгөөд тэдний мэдээлснээр энэхүү хөдөлгөөнд улс даяар сая гаруй хүн оролцжээ.

Лос Анжелест үүссэн үймээнийг дарах зорилгоор Трамп Үндэсний Гвардын 4000, тэнгисийн явган цэргийн 700 албан хаагчийг илгээхийг тушаасан байна. Одоогоор тус хотод 1000 орчим цэргийн албан хаагч байрлаж байгаа бөгөөд энэ ажиллагаанд Пентагоны мэдэгдлээр нийт 134 сая ам.долларын төсөв зарцуулагджээ.

Нөгөө талаас, Ерөнхийлөгчийн төрсөн өдрийн өдөр АНУ-ын армийн 250 жилийн ой тохиож, Вашингтон хотын Үндсэн хуулийн өргөн чөлөөгөөр өргөн хүрээтэй цэргийн парад зохион байгуулагдсан байна. Энэхүү баярт 6000 гаруй цэргийн албан хаагч, 150 ширхэг байлдааны техник, агаарын зэвсэгт хүчний нислэгийн үзүүлбэр, цэргийн хамтлагийн тоглолт, урлагийн тоглолт болон салютын шоу багтсан бөгөөд нийт арга хэмжээнд ойролцоогоор 45 сая ам.доллар зарцуулжээ.

Энэ хэмжээний цэргийн жагсаал нийслэл Вашингтонд сүүлд 1991 онд, Персийн булангийн дайнд ялалт байгуулсны дараа зохион байгуулагдаж байжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here