27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Орон сууцны үнэ жилийн дотор 14.3 хувиар өсчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны тавдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индексийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Уг мэдээллээс үзвэл, орон сууцны нийт үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар нэмэгдсэн бол өмнөх сараас нэг хувиар өссөн байна.

Шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар, өмнөх сарынхаас нэг хувиар өссөн дүнтэй гарчээ. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 5.49 сая төгрөгт хүрсэн байна. Үүний дотор Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр өсөлттэй буюу 37.3 хувиар нэмэгдэж, 1.49 сая төгрөгөөр ахисан нь бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Харин Баянгол дүүрэгт хамгийн бага өсөлт бүртгэгдсэн бөгөөд 3 хувиар буюу 124.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хуучин орон сууцны хувьд үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар өссөн бол өмнөх сараас 1.1 хувиар нэмэгджээ. Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг байгаа бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 5.57 сая төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн огцом өссөн бөгөөд 22.7 хувиар нэмэгдэж, 998 мянган төгрөгөөр өссөн бол Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувиар буюу 311.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь хамгийн бага өсөлттэй дүүрэгт тооцогджээ.

Эдгээр өөрчлөлтүүд нь орон сууцны эрэлт хэрэгцээ, байршил, дэд бүтэц, барилгын өртөг зэргээс хамаарч буйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here