27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Монголбанк бэлэг дурсгалын зориулалттай алтан гулдмайг анх удаа худалдаанд гаргана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголбанк олон улсын чиг хандлагыг даган, иргэдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн бэлэг дурсгалын зориулалттай алтан гулдмайг анх удаа дотоодын зах зээлд худалдаанд гаргахаар боллоо. Энэхүү шийдвэр нь алтыг зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл бус өдөр тутмын хэрэглээнд илүү хүртээмжтэй, үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон нэвтрүүлэх зорилготой юм.

Тодруулбал, 1, 3, 5 граммын жинтэй алтан гулдмайнууд ойрын хугацаанд олон нийтэд хүрэхээр бэлтгэгдэж байгаа бөгөөд нэг грамм алтны үнэ дунджаар 400 мянган төгрөг байх төлөвтэй байгааг Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал мэдээллээ.

Алт нь олон улсын санхүүгийн зах зээлд стратегийн ач холбогдолтой үнэт металл хэвээр байсаар байгаа бөгөөд Монголбанкны худалдан авалтын хэмжээ бага зэрэг буурсан ч, дэлхий дахинд алтны үнэ өссөөр байгаа нь манай улсын гадаад валютын нөөцөд эерэг үр нөлөө үзүүлж байна.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд алт дөрвөн үндсэн чиглэлд өргөн хэрэглэгдэж байна. Үүнд үнэт эдлэлийн үйлдвэрлэл, банк санхүүгийн хөрөнгө оруулалт, технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлэг дурсгалын хэрэгсэл багтдаг. Тухайлбал, Хятад улс сүүлийн жилүүдэд нэг граммын жинтэй, бэлэг дурсгалын зориулалттай алтыг өргөнөөр худалдаалж эхэлснээр иргэдийн дунд алтыг үнэ цэнтэй хадгаламж, утга төгөлдөр бэлэг болгон хэрэглэх хандлага нэмэгдэж байгаа юм.

Монголбанкнаас танилцуулсан энэхүү шинэ бүтээгдэхүүн нь Монголын иргэдэд алтыг илүү хүртээмжтэй, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх, мөн үнэ цэнэ бүхий бэлгийн соёлыг төлөвшүүлэх чухал алхам гэж үзэж байна. Үүний үр дүнд алт нь зөвхөн томоохон хөрөнгө оруулалт биш, харин санхүүгийн хариуцлагатай хэрэглээ, үнэ цэнтэй хэрэглээний шинэ хэлбэр болон хувирах хандлага улам эрчимжих төлөвтэй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here