18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Киев хотод Оросын томоохон агаараас цохилт өгөх үеэр 5 хүн амиа алдаж, 20 гаруй иргэн шархаджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургаадугаар сарын 23-ны даваа гарагт Украины нийслэл Киев хот Оросын талаас хийн гүйцэтгэсэн хамгийн хүчтэй агаараас цохилтын бай болж, дор хаяж таван хүн амиа алдаж, хорь гаруй иргэн гэмтэж бэртсэн талаар Украины зэвсэгт хүчний мэдээлэлд дурджээ.

Оросын зүгээс ням гарагаас даваа гарагт шилжих шөнө нийтдээ 352 дрон, 16 пуужин хөөргөсөн бол өмнөх өдөр нь мөн 47 дрон, 3 пуужин харвасан байна. Ийнхүү хоёр хоног дараалан гүйцэтгэсэн хүчтэй довтолгоо нь Оросын талын агаарын дайралт улам эрчимжиж байгааг илтгэж байна.

Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский өмнө нь Оросын эсрэг цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Тэрээр бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ, Украины тал ОХУ-ын Курск мужийн 90 км² газар нутгийг хяналтандаа байлгаж байгааг баталсан юм.

Гэхдээ Москва энэ мэдээллийг няцааж, Курскийн бүс нутгийг дөрөвдүгээр сарын байдлаар бүрэн хяналтдаа авсан гэж мэдэгдэж байжээ. Үүний зэрэгцээ Оросын арми ням гарагт Украины зүүн хойд Харьков мужийн Петривске тосгоныг эзэлснээ албан ёсоор мэдээлсэн байна.

ОХУ өнөөгийн байдлаар Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг хяналтдаа байлгаж байгаа бөгөөд 2014 онд Крымийг эзэлснээс гадна 2022 онд эхэлсэн түрэмгийллийн улмаас дөрвөн мужийг нэгтгэсэн гэж мэдэгдээд буй.

Гурван жил үргэлжилж буй энэхүү дайн дипломат аргаар зохицуулагдах ямар нэг үр дүнд хараахан хүрээгүй бөгөөд хамгийн сүүлд хоёр тал гурван долоо хоногийн өмнө Туркийн Истанбул хотод уулзалдсан ч цаашдын яриа хэлэлцээний тодорхой хугацаа товлогдоогүй байна. Киевийн байр суурь нь Москва дайралтаа улам гүнзгийрүүлэн сунгаж, хэлэлцээг зориуд удаашруулж байгаа хэмээх үзэлд тулгуурлаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here