15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Иран: Израилийн түрэмгийлэл зогсвол бид гал зогсооно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Иран улс Израилийн “хууль бус түрэмгийлэл” тасалдсан тохиолдолд галаа зогсоох бүрэн бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тус мэдэгдлийг Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи өнөө өглөө олон нийтэд хийсэн бөгөөд гал зогсоох боломжтой цагийг орон нутгийн цагаар 04:00 гэж зарласан байна.

Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс хийсэн “Иран, Израиль хоёр мөргөлдөөнөө бүрэн зогсоохоор тохирсон” гэх мэдэгдлээс ердөө хэдхэн цагийн дараа гарч буй нь анхаарал татаж байна. Гэвч уг тохиролцоог аль ч тал нь албан ёсоор батлаагүй бөгөөд ямар нэг гэрээ хэлэлцээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Сүүлийн шөнө Иран улс Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин харвасан. Энэхүү довтолгоо нь АНУ-аас Ням гарагт Ираны цөмийн байгууламжууд руу явуулсан агаарын дайралтын хариу ажиллагаа байсан гэж Тегеран мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “12 өдрийн дайн” хэмээн нэрлэсэн энэхүү мөргөлдөөнд Ираны талаас өгсөн сүүлийн мэдээгээр Израилийн агаарын цохилтод өртөн 400 гаруй хүн, үүнд 13 хүүхэд багтаж, амиа алдаж, 3056 хүн шархадсан гэж мэдээлжээ. Харин Израиль улс Ираны талаас хийсэн дайралтад 24 хүн амь үрэгдсэнийг мэдэгдсэн байна.

Талуудын хооронд хурцадмал байдал үргэлжилж байгаа хэдий ч галаа зогсоох боломжит нөхцлийн талаархи яриа эхэлж буй нь хямралыг намжаах эхний алхам байж магадгүй хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here