15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Иракийн эмэгтэй хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа хожлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2026 онд Австралид болох хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шат өнгөрсөн Даваа гарагт эхэлсэн бөгөөд Монголын эмэгтэй шигшээ баг Иракийн эсрэг хоёр дахь тоглолтоо хийлээ.

Тоглолтын явц

Тоглолтын долоо дахь минутад Монголын багийн 16 настай тоглогч Б.Мөнхзул булангаас өгсөн дамжуулалтыг эсрэг багийн хаалганд оруулж, гоолын салхийг хагалсан. Гэвч Иракийн шигшээ баг хоёр минутын дараа тоог тэнцүүлж, 18 дахь минутад Тбарек Альгазави хоёр дахь гоолыг оруулан түрүүлжээ.

Хоёрдугаар хагас ба Иракийн анхны хожоо

Үүнээс зургаан минутын дараа Монголын багийн Ө.Бадамхатан тооны харьцааг тэнцүүлсэн ч Иракийн баг сүүлд хоёр гоол оруулж, 2:4-өөр эхний хагасыг өндөрлүүлсэн. Хоёрдугаар хагасын 46 дахь минутад Иракийн тоглогч Нур Аль Жавахири сүүлийн гоолоо оруулан, Иракийн эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа ялалт байгуулсан.

Иракийн түүхэн хожоо

2010 онд албан ёсны анхны тоглолтоо хийсэн Иракийн баг 16 дараалан хожигдож байсан бөгөөд энэ тэмцээний эхэнд Зүүн Тиморын багтай 0:0-ээр тэнцэж, анхны оноогоо авсан. Харин Монголын багийг 2:5-аар хожсоны ачаар Иракчууд анхны хожлоо авч чадсан юм.

Монголын багийн хуваарь

Монголын эмэгтэй шигшээ баг ирэх сарын 2-нд Тайландтай тоглох бөгөөд тоглолтын цаг 19:30 байх юм. Хэсгийн сүүлийн тоглолт нь Зүүн Тиморын эсрэг 7-р сарын 5-нд 16:00 цагт болно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here