27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогдож байсан хүүхдийн зүрхний хүнд мэс заслыг амжилттай хийлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Францын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ), Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн эмч нартай хамтран ажиллаж, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд амжилттай мэс засал хийжээ.

Хамтарсан ажлын хүрээнд нийт 36 өвчтөнд үзлэг, зөвлөгөө өгч, үүнээс 27 нь хүүхэд, 9 нь насанд хүрэгч байв. Мэс заслын багийнхан дотоодын болон олон улсын хамтарсан хүчээр дараах амжилттай үр дүнд хүрсэн байна.

УГТЭ-д нийт 6 хүүхдэд төрөлхийн олон гажиг хавсарсан зүрхний хүнд хэлбэрийн өвчлөлийг төгс засах мэс засал хийсэн бол, нэг насанд хүрэгчид гол судас болон хавхлагын эмгэгийг эмчлэх хагалгааг амжилттай гүйцэтгэсэн байна.

Энэхүү мэс заслын гол онцлог нь гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэг гүйцэтгэж, харин дотоодын эмч нар мэс заслыг бие даан хийсэн явдал юм. Энэ нь Монгол эмч нарын ур чадварыг хөгжүүлэх, цаашдын тусламж үйлчилгээний чадамжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж, гадаад руу өвчтөн илгээх урсгалыг бууруулах боломжийг нээж өгч байна.

Хийгдсэн мэс заслын дотор дараах хүнд хэлбэрийн тохиолдлууд багтжээ:

  • Зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдалтай, гол судасны өгсөх хэсгийн цүлхэнг засах хагалгаа
  • Гол судасны төрөлхийн хүнд гажгийг засах мэс засал
  • Фаллогийн дөрөвлөсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсэг, уушгины артерийн нарийслын үед хийсэн давтан мэс засал

Эдгээр өвчлөлийн тохиолдлууд нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-д орсон бөгөөд энэ удаад гадагш явах шаардлагагүйгээр, дотооддоо бүрэн эмчлэгдсэн нь олон улсын хамтын ажиллагааны үр дүн, мөн Монгол эмч нарын ур чадвар сайжирч буйг илтгэж байна.

УГТЭ нь сүүлийн жилүүдэд Франц, Люксембург, БНСУ, БНХАУ, АНУ, Тайвань зэрэг орнуудын нийт 20 гаруй зочин профессорын багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд зүрхний болон мэдрэлийн мэс заслын тусламжийг эх орондоо авах боломжийг тасралтгүй нэмэгдүүлж буй талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here